Түгээмэл асуулт хариулт

Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь тухайн улсын хилээр орох өдрөөс хойш 6 сараас/183 хоногоосдоошгүй байна. Цахим үнэмлэх

АНХААРАХ ЗҮЙЛС Агаарын тээвэрлэгч нислэгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор зорчигч танд: Агаарын хөлгөөр тээвэрлэхээр хөндлөнгийн этгээдээс тээш, илгээмж болон бусад баглаа боодлыг авахгүй байх, Эд хогшлыг агаарын хөлгөөр тээвэрлүүлэхээр өгөхийн өмнө зөвхөн эзэн нь буюу энэ зорилгоор нисэх буудалд тусгайлан ажиллаж байгаа газраар баглаж, боолгох Богино хугацаагаар ч танихгүй хүнд тээшээ итгэн өгч болохгүйг сануулж байна. Та агаарын тээврээр зорчихдоо иргэний агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон газын баллон, түргэн шатамхай болон тэсэрч дэлбэрэх бусад аюултай бодисыг гар тээш, тээшиндээ авч явахгүй байхыг хүсэж байна. Энэхүү журмыг зөрчихөөс сэргийлэх зорилгоор нисэх буудалд зорчигчдын гар тээш, тээшинд үзлэг хийх болно. Санамж:Гагцхүү нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс үзлэг хийнэ. Биед хийх үзлэг болон гар тээш, тээшний үзлэгээс зайлсхийсэн зорчигчийг агаарын хөлгөөр тээвэрлэхгүй. Санамж:Тэсэрч дэлбэрэх болон түргэн шатамхай бодисыг гар тээш, тээшиндээ авч явах нь нислэгийн үеэр гал түймэр гаргахад хүргэж болзошгүй. Энэ нь таны амь насанд аюултай. Гар тээш, тээшинд тэсэрч дэлбэрэх болон галын аюултай бусад бодис, зүйлс, ачааг авч явахыг хориглоно.